2020 ОНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ 20 ЗӨВЛӨМЖ
Орчин цагийн үйлчилгээ AI (хиймэл оюун ухаан), мэдээллийн бааз, хувьчилсан үйлчилгээн дээр төвлөрөх болсон ч, илүү сайн үйлчилгээг үзүүлж, илүү сайн харилцааг тогтоохын тулд, компаниуд эргээд үндсэн зүйлдээ анхаарч, өөр арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Үнэндээ маш энгийн, жижиг зүйлсүүд нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж болон үнэнч байдлыг нэмэгдүүлдэг билээ.
Ингээд 2020 онд анхаарах 20 зүйлийг харцгаая.
- Холбоотой бай. Өөрийн болгож, татсан үйлчлүүлэгчдээ бүү март. Аль болохоор тогтмол харилцаа холбоотой бай.
- Видео ашигла. Энэ бол гайхалтай хэрэгсэл бөгөөд тийм ч үнэтэй биш. Үнэгүй байршуулж болдог. Онлайн хичээл, зөвлөгөө хийж болно.
- Талархалын захидал илгээ. Хуучин хэв маягаар гараар бичиж, дугтуйнд хийгээд шуудангаар илгээж болно. Ийм гараар бичсэн талархалын захидалд хүмүүс маш их баярладаг.
- Зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулсан долоо хоногийг тэмдэглэ. Ирэх жил энэ долоо хоногийг яг аль сард хийх вэ гэдгээ төлөвлөж болно. АНУ- д бол аравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг.
- Үйлчлүүлэгчээ илүү сайн мэдэх арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Жилд ядаж 4 өдрийг