ТАНД ХЭРЭГТЭЙ 7 ТӨРЛИЙН АМРАЛТ
Та бага зэрэг дуг хийх замаар эрч хүчээ нөхөх гэж оролдож байсан уу? Тэгвэл, унтах, амрах хоёр нь тэс ондоо зүйл ажээ. Бид бодохдоо сайн унтаж чадвал, сайн амарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бид хангалттай сайн унтсан л бол, хангалттай сайн амарсан гэж боддог. Гэтэл үнэндээ, бидэнд зайлшгүй хэрэгтэй бусад төрлийн амралтуудыг авч чадалгүй явсаар байдаг байдаг бөгөөд энэ биднийг гүн ядрааж байдаг. Үүний нэг илрэл нь хичнээн их унтсан ч ядарсан хэвээрээ байх, ажилдаа төвлөрч чадахгүй байх, мөн амьдралаас аз жаргалыг мэдэрч чадахгүй байх зэрэг болно.
Тэгэхээр та яавал жинхэнэ амралтыг авах вэ гэвэл, дараах 7 хэсэг дээр тэнцвэртэй байдлаар амарч байж амардаг байх нь.
ЭХНИЙ АМРАЛТ БОЛ БИЕ МАХБОДИЙН АМРАЛТ ЮМ. Энэ нь идэвхтэй, эсвэл идэвхгүй ч байх боломжтой. Идэвхгүй бие махбодийн амралт гэдэгт унтаж, нойрсох ордог бол, идэвхтэй амралт гэдэгт ёог, сунгалт, массаж зэрэг, биеийн цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд, уян хатан байдлыг хангахад чиглэсэн дасгал хөдөлгөөн ордог байна. Тиймээс та