САЙН АЖИЛТНУУДЫН ИДЭВХ, ЧАРМАЙЛТЫГ БУУРУУЛДАГ 4 УРХИ.

Аливаа төслийг амжилттай хийж гүйцэтгэхэд багийн гишүүдийн оюун санааны хичээл зүтгэл буюу мотиваци 40% хувийг эзэлдэг байна. Гэтэл олон менежрүүдийн хувьд ажилтнуудаа хэрхэн идэвхжүүлэхээ ойлгодоггүй. Судалгаанаас харахад, ажилтнуудаа идэвхжүүлэх хамгийн гол түлхүүр нь ажилтнуудыг юу идэвхгүй болгож байгааг зөв олж тодорхойлох юм. Ингэж чадвал, эргээд тэднийг хэрхэн идэвхжүүлж, мотивацижуулах вэ гэдэг арга, стратегиа зөв сонгож хэрэгжүүлэх боломжтой болдог.

Тэгвэл ажилтнуудын идэвхийг сулруулдаг 4 урхины талаар өнөөдөр өгүүлэх болно. 1) Үнэ цэн нь нийцэхгүй байх. 2) Өөртөө итгэлгүй байх. 3) Сэтгэл санааны тогтворгүй байдал. 4) Холбоо хамаарлыг ойлгохгүй байх (хаана алдаад байгаагаа ойлгохгүй байх). Тэгвэл эдгээр урхинд орсныг хэрхэн мэдэх болон, хэрхэн даван гарах арга замуудыг товч өгүүлье.

Урхи# 1. Үнэ цэн нь нийцэхгүй байх. “Тухайн ажлыг хийх хангалттай шалтгаан байхгүй.”

Ажилтны хийж байгаа ажил үүрэг нь өөрийнх нь үнэт зүйлстэй холбоогүй, эсвэл зорилгодоо хүрэхэд нь тухайн ажил ямар ч хувь нэмэр оруулахгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх үед, тэдний ажлын идэвх чармайлт нь буурдаг.

Тэгвэл

2019-08-08T06:21:00+00:00 Наймдугаар сар 8, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

АЖИЛ ДЭЭРЭЭ ИЛҮҮ БАЯРТАЙ БАЙХЫН ТУЛД ХАРИЛЦААНДАА ИЛҮҮ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ.

АНУ-д хийсэн нэгэн судалгаанаас харахад, хүн зөвхөн хийж байгаа ажлаасаа аз жаргалыг мэдэрдэггүй харин бусадтай харилцах харилцаанаас хамаарч аз жаргалтай байх эсэх нь хамаардаг байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаа нь хүнийг ажилдаа илүү зорилготой байж, сэтгэл хангалуун ажиллахад нөлөөлдөг аж. Сэтгэл хангалуун хүн өөрийн  мэдлэгээс бусадтайгаа хуваалцах, тогтвортой ажиллах, энгейжид байх, инновацилаг байж чаддаг бөгөөд  байгууллагын үр ашиг, гүйцэтгэлийг ч сайжруулахад чухал нөлөөтэй байдаг байна.

Тэгвэл бид ажлаасаа сэтгэл ханамжийг авах вэ? Үүний тулд хувийн болон мэргэжлийн харилцаагаа дүгнэн цэгцэлж, эрэмбэлж улмаар цагийн хуваариа дахин зохион байгуулах шаардлагатай. Улмаартаны хувьд  чухал, үнэ цэнэтэй гэж бодсон харилцаанууддаа зориуд цаг гаргахаар төлөвлөх хэрэгтэй. Учир нь бид заримдаа хайртай, дотно байдаг хүмүүстэйгээ цаг төлөвлөж уулзах нь ховор. Тиймээс өөрийнхөө цагийн хуваарийг дахин харж, дүн шинжилгээ хийж болно.

Мөн зөвхөн ажлын болон, гэр бүлийнхээ хүмүүстэй харилцах харилцаанд анхаараад зогсохгүй, ажлаас гадуурх утга учиртай, үнэ цэнэтэй харилцаанд ч анхаарч, хөрөнгө оруулах нь чухал. Судалгаанаас харахад хүн ажлаас

2019-08-01T03:37:02+00:00 Наймдугаар сар 1, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

ЯТГАХ, ИЛТГЭХ УР ЧАДВАР НЬ ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ 50%-ААР НЭМЭГДҮҮЛДЭГ

Шинэ санаа бол хорин нэгдүгээр зууны бас нэгэн чухал үнэт цаас болоод байна. Мэдлэгийн эдийн засаг ноёлж байгаа орчин цагт бусдыг ятгах, бусдын сэтгэл болоод оюун санааг эргүүлэх чадвар нь хүмүүст хамгийн их давуу талыг бий болгож байна.

Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар бусдыг ятгах, итгэн үнэмшүүлэх чадвар нь нийт эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ чадвар нь эдийн засгийг эргэлтэнд оруулж байгаа гол чадвар болоод байгаа юм. Ер нь аль ч салбарт амжилттай явж байгаа хүмүүсийг харахад тэдэнд байгаа нэг чухал ур чадвар нь бусдыг ятгах, илтгэх ур чадвар байна. Тухайлбал,

  • Гарааны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчдаа ятгах шаардлагатай болдог
  • Ажилд горилогчид өөрийг нь ажилд авах тал дээр хүний нөөцийн ажилтныг ятгах хэрэгтэй болдог
  • Улс төрчид хүмүүсийг өөрт нь саналаа өгөхийг ятгадаг
  • Удирдагчид ажилтнуудаа тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллахыг ятгах хэрэгтэй болдог
  • Гүйцэтгэх захирлууд аналистуудад өөрийнх нь компанийн талаар таатай тайлан мэдээ бичихийг ятгадаг
  • Борлуулалт, худалдааны мэргэжилтнүүд үйлчлүүлэгчиддээ
2019-07-16T06:40:25+00:00 Долдугаар сар 16, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ БҮТЭЭХҮЙ

Байгууллагын соёл нь бизнесийг амжилттай байлгаж, ажилтнуудыг өндөр бүтээмжтэй ажиллуулахад нөлөөлдөг билээ. Байгууллагын соёл бол, хувь хүмүүсийн ур чадвараас илүү зүйл бөгөөд байгууллагын үнэт зүйлс, зан байдал, сэтгэл хөдлөлийн цогц юм. Байгууллагын соёлыг гурван түвшинд авч үзэж болно. Нэгдүгээр түвшинд, байгууллагын соёлыг  авч үзэхдээ түүний билэг тэмдэг, уламжлалууд, түүхүүд болон  байгууллагын бусад үйл ажиллагаануудаар хардаг.Харин хоёрдугаар түвшинд, ажилтнууд хэрхэн бодож сэтгэж байна, хэрхэн биеэ авч явж байна, дотооддоо тодорхойлсон шалгуур дээр үндэслэн, ажлын байран дээрээ ямар мэдрэмжтэй байна гэдгийг харж болдог. Байгууллагын соёл нь түүний үнэт зүйлс, хэм хэмжээ, бичигдээгүй дүрэм журмууд болон түүнд хандаж байгаа ажилтнуудын сэтгэл хөдлөлүүд, цаашлаад компанид ажил хэрхэн явагддаг зэргээр харагдаж байдаг. Байгууллагын соёлыг ихэвчлэн дээрх нэг ба хоёрдугаар түвшинд л авч үзэх нь элбэг. Тэгвэл үүнээс ч илүү гүнзгий түвшинд байгууллагын соёлыг тодорхойлох гурав дахь түвшин гэж байдаг. Гуравдугаар түвшинд, байгууллагын соёлыг түүний үйлчлүүлэгчид, харилцагчид нь ямар байдлаар харж байгаагаар тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, байгууллагын

2019-06-28T05:46:30+00:00 Зургадугаар сар 28, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХЭЭС ЭХЭЛНЭ

Хүн  бүр, тэр дундаа манлайлагч хүн илүү үр нөлөөтэй байхын тулд өөрийгөө сайтар таньж мэдсэн байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийн сул тал, давуу тал, мэдрэмж, бодлууд, үнэт зүйлсээ ойлгож мэддэг байх,  улмаар тэдгээр зүйл нь таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрхэн нөлөөлдгийг. Гэхдээ өөрийгөө таньж мэдэх нь дангаараа хангалтгүй, өөрийгөө хянан захирах байдал нь маш чухал ур чадвар юм.

Жишээ нь, зарим хүмүүс ялангуяа дарга нар хурлын үеэр хэт их ярьдаг, бусаддаа ярих боломжийг олгодоггүй. Хэдийгээр тухайн хүн өөрийгөө их ярьдаг, бусдад боломж олгодоггүй гэдгийг бусдын санал шүүмж болон өөрийгөө ажиглан мэдсэн боловч, энэ үйлдлээ давтсаар байгаа нь өөрийгөө хянан захирах, удирдах чадвар сул байгааг харуулна.

Өөрийгөө хянан захирах гэдэг нь өөрийн үйлдэл, зуршлыг ухамсартайгаар эсэргүүцэн эс үйлдэх явдал юм. Энэ нь дараах 4 үе шаттай явагддаг үйл явц юм

  1. Одоо цагтаа байх. 15 минутын өмнө хэлсэн зүйл дээр биш, эсвэл ирээдүйд болох хурал дээр биш, яг одоо энэ мөчид юу
2019-06-20T01:43:01+00:00 Зургадугаар сар 20, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

2018 ОНЫ ДЭЛХИЙД ҮЙЛЧИЛГЭЭГЭЭРЭЭ ГАЙХШРУУЛСАН 9 КОМПАНИ

Үйлчлүүлэгчиддээ боломжийн сайн үйлчилгээ үзүүлдэг компаниуд олон байдаг боловч, үйлчлүүлэгчдээ гайхшруулсан тийм онцгой үйлчилгээ үзүүлдэг компаниуд цөөн байдаг.  Эдгээр компаниуд (брэндүүд) нь хувь хүний онцлогт тохирсон үйлчилгээ,  өндөр үр өгөөж, чанартай бүтээгдэхүүнийг санал болгосноор бусдаасаа ялгарч чаддаг. Тэд мөн хэрэглэгчдээ анхааралтай сонсож, мэдээлэл, технологийн давуу талыг ашиглаж, үйлчлүүлэгч хэрхэн брендтэй харилцан үйлчилснээс үл хамааран гайхалтай үйлчилгээ үзүүлж, гайхалтай мэдрэмж, дурсамжийг  бий болгодог.

2018 оны үйлчлүүлэгчдийг  хамгийн их гайхшруулсан  9 компани нь үйлчлүүлэгчдийг нэгдүгээрт тавьдаг бөгөөд бусад компаниудад үйлчилгээний алтны стандартыг тогтоож байна. Ингээд эдгээр 9 компанийг харцгаая.

Ritz-Carlton (Зочид буудал)

Ritz-Carlton зочид буудал нь тансаг, нягт нямбай үйлчилгээгээрээ алдартай бөгөөд ажилтан бүр үйлчилгээ үзүүлэхдээ үйлчилгээний чанар нь брэндийн нэр хүндтэй нийцэж байгаа эсэхэд онцгой анхаарч ажилладаг. Ritz-Carlton буудал нь зочдоо нэгдүгээрт тавьж, гайхалтай хувьчилсан үйлчилгээ үзүүлж чаддагаараа алдартай.  Компанийн гол зорилго нь зочин, ажилчдын хооронд сэтгэл хөдлөлийн холбоосыг бий болгож, буудалд хамгийн тав тухтай амрах нөхцлийг хангаж өгөх байдаг.

Trader Joe- (Хүнсний дэлгүүр)

Trader Joe-ийн

2019-05-08T10:44:08+00:00 Тавдугаар сар 8, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

БАЙГУУЛЛАГЫН ХОРТОЙ СОЁЛЫН ҮР ДАГАВАР

Соёл бол хүний оюун бодол, зан авирыг чиглүүлж байдаг гайхалтай том хүч юм. Соёл бидэнд юу нь зөв, зүйтэй, юу нь буруу, бузар болохыг хэлж зааж өгдөг. Өөрөөр хэлбэл соёл бидэнд аливаа зүйлийг үйлдэх хил хязгаарын шугамыг маш тодорхой татаж өгдөг. Цаашлаад биднийг  зөв, зохистой зүйлийг бодож, ярьж, үйлдэж байхад чиглүүлдэг.

Тэгвэл байгууллагын соёл нь зөв, эсвэл буруу, бүр цаашлаад угжирсан, хортой  эсэхээс хамааран тухайн байгууллагын амжилт, ажилтнуудын ажилдаа хандах хандлага, үйлдэл, шийдвэр гаргалт, харилцаа гэх мэт бүхий л зүйлд  тусгалаа олж байдаг.

Хамгийн хачирхалтай нь, мэлхий анх хүйтэн бүлээн усанд орж, улмаар усны дулааныг нэмэгдүүлэхэд түүнийг анзаарахгүй дассаар байгаад нэг л мэдэхэд буцалж, хоол болдог шиг, хүмүүс заримдаа өөрийн байгууллагын соёлдоо дасан дассаар нэг л мэдэхэд сүйрлийн ирмэг дээр ирснээ ухаарна. Зарим нь бүр ухаарч ч амжихгүй явсаар нэг л мэдэхэд хортой соёлын золиос болдог нь харамсалтай.

Тэгвэл та өөрийн байгууллагын соёлыг хортой, эсвэл эрүүл байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Байгууллагын соёлыг

2019-05-01T09:49:57+00:00 Тавдугаар сар 1, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

ЗӨВ БИЕИЙН ХЭЛЭМЖ НЬ ТАНЫГ АМЖИЛТ РУУ ХӨТӨЛНӨ.

Өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлсэн биеийн хэлэмж, биеийн дохио нь таныг амжилт руу хөтлөх үндэс болдог. Та хэдий чинээ амжилт, өрсөлдөх чадвар, нөөц бололцоог өөр дээрээ тусган харуулна, төдий чинээ тэдгээр зүйлс тан дээр ирэх магадлал өндөр байдаг. Тиймээс  өөртөө итгэлтэй байгаагаа харуулах биеийн хэлэмжийг харуулахын тулд түүнийг зуршил болгох нь чухал. Эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүстэй ойр байх нь зорилгодоо хүрэхэд тустай байдаг. Түүнчлэн та зөв газраа, зөв цагтаа, зөв хүмүүстэй байх үедээ биеийн хэлэмжээ хамгийн зөвөөр ашиглаж чадвал  зорилгодоо хүрэхэд илүү ихээр ойртоно.

Та цалингаа өсгөх, эсэл хамтрагч олох, албан тушаал өсгөх, эсвэл шинэ бизнесийн боломжийг хайж байгаа гэх мэт аль нь ч байсан, дараах таван биеийн хэлэмжийг туршаад үзээрэй.

Биеийн өндрөө бүрэн дүүрэн ашигла.

2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар,  хүн 10-12 см-ээр өндөр байх нь ижил албан тушаалтай боловч, өөрөөсөө намхан хүмүүсээс 9-15 хувиар өндөр цалинтай байх боломжийг бүрдүүлдэг байна.

Тиймээс та хэрэв өндөр нуруутай бол түүнийхээ давуу байдлыг бүрэн дүүрэн ашиглахын

2019-04-17T10:06:26+00:00 Дөрөвдүгээр сар 17, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

ИЛҮҮ ИХИЙГ АМЖУУЛАХЫН ТУЛД ЦАГАА БИШ ХАРИН ЭРЧ ХҮЧЭЭ УДИРД

Хүмүүс ажлаа амжуулахын тулд ихэвчлэн илүү цагаар суудаг боловч, өдөр дуусахад ажил нь дуусаагүй, харин өөрсдөө ядарч, ямар ч эрч хүчгүй болсон байх нь элбэг байдаг. Хүн эрч хүчээ алдах нь олон сөрөг дагавартай. Гэр бүлийн гишүүддээ хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй, мөн үр нөлөөтэй харилцаж чадахгүй, дасгал хийж чадахгүй, улмаар сайн унтаж ч чадахгүй байдалд ордог. Тэгвэл хүний энерги, эрч хүчийг хэрхэн зөв ашигласнаас хамаарч бид илүү бүтээмж өндөртэй байж чаддаг байна.

Физикийн шинжлэх ухаанд ажиллах хүчин чадал гэж тодорхойдог хүний эрч хүч нь хүнд байдаг дөрвөн гол эх үүсвэрээс ирдэг байна.  Эдгээр нь, бие махбод, сэтгэл хөдлөл, оюун ухаан, сүнс гэсэн дөрвөн эх үүсвэр юм. Эдгээр эх үүсвэр тус бүр дээр нарийн  төлөвлөсөн өвөрмөц зан үйлийг бий болгосноор хүний эрч хүчийг системтэйгээр нэмэгдүүлж, тогтмол шинэчилж болдог байна.

Ажилчдынхаа эрч хүчийг үр ашигтайгаар нөхөн сэргээхийн тулд байгууллагууд ажилтнуудаасаа их үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн байхыг шаардахаас  илүүтэй тэдний эрч хүчийг зөв ашиглах тал

2019-04-05T11:50:34+00:00 Дөрөвдүгээр сар 5, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

ЗӨВХӨН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУС, МЭДРЭМЖИЙГ ХУДАЛД

Та аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг сонгохдоо юуг анхаардаг  вэ? Тухайн газрын хурд уу? Үнэ үү? Хөгжилтэй уур амьсгал уу? Сонирхол төрүүлэх байдал уу? Тав тух уу?

Хэрэглэгчдий хэрэгцээ, хүлээлт үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд тэдгээрийг нарийн мэдэрч, нийцүүлж ажилласнаар л бизнес амжилттай удаан оршин тогтнож чаддаг. Гэтэл монголд олон бизнесүүд үүнийг мэдсээр байж,  үйлчлүүлэгчдийнхээ мэдрэмж, сэтгэл ханамжийг үл тоомсорлож, төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа  нь муу үр дагавартай.

Бүтээгдэхүүнээ илүү сайн борлуулахын тулд та хэрэглэгчдийн туулах цэг, маршруутыг бүрэн ойлгож, түүнийг хамгийн оновчтой байдлаар загварчлах хэрэгтэй. Учир нь үйлчлүүлэгчид бүтээгдэхүүний үнэ болон чанарт анхаардаг  боловч, эдгээр зүйлсээс илүүтэй сайн үйлчилгээ, амар хялбар байдал, үр нөлөөтэй, оновчтой үйлчилгээнд илүү анхаардаг. Харамсалтай нь ихэнх бизнесүүд үнэ хямд байдал, байршил зэрэгтээ хэт их найдаж бусад хэсгүүдийг үгүйсгэснээрээ олон боломжийг алддаг.

Худалдаж байгаа бүтээгдэхүүнээ л зөвхөн эцсийн бүтээгдэхүүн гэж бүү хар. Харин бүтээгдэхүүнээ багцаар нь харах хэрэгтэй. Учир нь хүмүүс хэрэглэсэн бүтээгдэхүүн, авсан үйлчилгээг санагдаггүй харин ямар мэдрэмжийг авснаа

2019-04-01T04:40:46+00:00 Дөрөвдүгээр сар 1, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд