About Admin

This author has not yet filled in any details.
So far Admin has created 92 blog entries.

ТАНД ХЭРЭГТЭЙ 7 ТӨРЛИЙН АМРАЛТ

Та бага  зэрэг дуг хийх замаар эрч хүчээ нөхөх гэж оролдож байсан уу?  Тэгвэл, унтах, амрах хоёр нь тэс  ондоо зүйл ажээ. Бид бодохдоо сайн унтаж чадвал, сайн амарсан гэж үздэг.  Өөрөөр хэлбэл, бид хангалттай сайн унтсан л бол, хангалттай сайн амарсан гэж боддог. Гэтэл үнэндээ, бидэнд зайлшгүй  хэрэгтэй бусад төрлийн амралтуудыг авч чадалгүй явсаар байдаг байдаг бөгөөд энэ биднийг гүн ядрааж байдаг.  Үүний нэг илрэл нь хичнээн их унтсан ч ядарсан хэвээрээ байх, ажилдаа төвлөрч чадахгүй байх, мөн амьдралаас аз жаргалыг мэдэрч чадахгүй байх зэрэг болно.

Тэгэхээр та яавал жинхэнэ амралтыг авах вэ гэвэл, дараах 7 хэсэг дээр тэнцвэртэй байдлаар амарч байж амардаг байх нь.

ЭХНИЙ  АМРАЛТ БОЛ БИЕ МАХБОДИЙН АМРАЛТ ЮМ. Энэ нь идэвхтэй, эсвэл идэвхгүй ч байх боломжтой. Идэвхгүй бие махбодийн амралт гэдэгт унтаж, нойрсох ордог бол, идэвхтэй амралт гэдэгт  ёог, сунгалт, массаж зэрэг, биеийн цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд, уян хатан байдлыг хангахад чиглэсэн дасгал хөдөлгөөн ордог байна. Тиймээс та

2021-01-08T11:05:09+00:00 Нэгдэгүүр сар 8, 2021|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

БАГ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ГОЛ 3 ХҮЧИН ЗҮЙЛ

Өнөөдрийн багууд өмнөх үед байсан багуудаас ялгаатай болсон: Тэд илүү олон янзын, биенээсээ хол зайд байрлаж ажилладаг, дижитал харилцаатай, динамик (гишүүнчлэл байнга өөрчлөгдөж байдаг) гэх мэт. Гэсэн хэдий ч багийн хамтын ажиллагааны үндэс суурь нь бүлгийн хамтын ажиллагааны гол суурьтай холбоотой хэвээр байна.

Байгууллагын зан төлвийн судлаач Richard Hackman өөрийн 40 орчим жилийн туршид хийсэн ажиглалт судалгаан дээр үндэслэн үр нөлөөтэй багийг тодорхойлж гаргаж ирсэн байдаг.  Баг үр дүнтэй хамтарч ажиллахад нөлөөлдөг хамгийн чухал зүйлс нь хувь хүмүүсийн ялгаатай зан чанар, хандлага, зан байдал биш гэдгийг тодорхойлсон. Харин багийг үр нөлөөтэй байхад гол түлхэц үзүүлдэг хүчин зүйл нь ингэж үр дүнтэй ажиллах нөхцөл байдлаар хангаж өгөх гэж үзсэн.

Эдгээр нөхцлүүдэд дараах гурван нөхцлийг авч үздэг. Үүнд, Маш тодорхой удирдамж, хүчтэй тогтолцоо, мөн дэмжлэгийн систем зэрэг болно.

Маш тодорхой удирдамж

Бүх агуу багуудын амжилтын гол үндэс  нь гишүүддээ эрч хүч өгдөг, чиглүүлдэг, оролцоогоор хангах байдал байдаг. Хэрэв тэд юуны төлөө ажиллаж байгаагаа мэдэхгүй, тодорхой зорилгогүй

2020-09-24T11:33:21+00:00 Ecдүгээр сар 24, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

СЭТГЭЛИЙН ХАТТАЙ ХҮМҮҮСТ БАЙДАГ 13 ЗУРШИЛ

Сэтгэлийн хат нь хүнд урьдаа тавьсан том зорилгодоо хүрэх, мөн  хүнд хэцүү бэрхшээлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ямар ч агуу зүйл, бэрхшээл сорилтыг давалгүйгээр бий болдоггүй.  Тав тухтай бүсэд ямар ч  гайхамшигтай зүйл тохиолддоггүй.  Албан тушаал дэвшихэд, асуудалтай байгаа гэр бүлийн харилцаагаа аврахад, спортод амжилт гаргахад, хүнд байгаа бизнесээ аврахад, хайртай нэгнээ алдсанаас үүдэн сэтгэл гутралтайгаа тэмцэхэд, хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэхэд гэх мэт бүх зүйлд ямар нэг байдлаар зовлон сорилтууд дагалдаж байдаг. Тийм ч учраас бидний хайртай зүйлс, мөн илүү их хичээл зүтгэл гаргаж олж авсан бүхэн сэтгэлд маань баяр баясал, сэтгэл хангалуун байдлыг авчирдаг.

Хатуужил, уян хатан чанарыг сэтгэл зүйн шинжлэх ухаан өргөн хүрээнд судалсан боловч, энэ нь сэтгэлийн хатыг хувь хүн өөртөө хөгжүүлэх вэ  гэдэгтэй холбоотой байдаг учраас, үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа.  Тэгвэл хүн өөртөө хэрхэн уян хатан чанарыг бий болгодог вэ? Зарим хүмүүс бусдаасаа илүү их уян хатан байдаг.   Бид сэтгэлийн хатаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ

2020-06-26T14:31:38+00:00 Зургадугаар сар 26, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

ШИНЭЭР БИЙ БОЛЖ БАЙГАА АЖЛУУД

LINKEDIN компанийн хийсэн судалгаагаар Коронавирусын тархалттай холбоотойгоор 3-р сарын 21-ний байдлаар АНУ-д 3,283,000 хүн ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө өгсөн байна.

Зочид буудал, агаарын тээвэр, зоогийн газар, томоохон молл, их дэлгүүрт ажиллагсад хамгийн их ажлаа алдаж байна.

Тэгвэл эсрэгээрээ энэхүү цар тархалтын үеэр ажлын байрны тоогоо огцом нэмэгдүүлж байгаа компаниуд ч байна. Шинээр ажилтан авч байгаа салбаруудыг харвал.

Эрүүл мэндийн салбар-96, 366 мянган ажлын байрыг зарласан

Тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, сувилагчдыг дуудаж байна.

Онлайн компаниудын хувьд

Амазон 100,000 ажилтан шинээр авч байна.

Zoom –видео аппликэйшин-саяхан олон нийтэд нээлттэй болсон -200 ажлын байр

Google, Apple, Microsoft, Netflix компаниуд хүн нэмж авсаар байна.

Хүнсний сүлжээ, эмийн сангийн сүлжээ, цаашлаад пицца хүргэлт, худалдан авалт хийх үйлчилгээ үзүүлдэг Instacart  компани 300,000 шоппер шинээр ажилд авахаар төлөвлөж байна.

Walmart-150,000 шинэ ажилтан авах төлөвлөгөөгөө зарласан.

СVS 50,000 ажилтан

7-Eleven 20,000 ажилтан

Dollarr Tree 25,000 ажилтан

Dominos ба Kroger 10,000 ажилтан

Эдгээр ажлуудад  молл, агаарын тээвэр, зочид буудал, зоогийн газраас ажилгүй болсон хүмүүс орох боломжтой гэж үзэж байна.

Технологийн салбараас бусад салбаруудын хувьд,

2020-03-27T15:31:21+00:00 Гуравдугаар сар 27, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

ЦАР ТАХЛЫН ҮЕЭР ЦАХИМ ХУРЛЫГ ҮР ДҮНТЭЙ ЯВУУЛАХ АРГУУД

Коронавирусын халдвар дэлхий дахинд хурдацтай тархахын хэрээр олон компаниуд  үйл ажиллагаагаа оффисоос зайны ажиллагаа руу  шилжүүлж байна. Ийм үед видео хурал нь компанийн хурлын шинэ  хэв шинж болж байна.  Гэсэн ч, энэхүү онлайн платформ дээр хүмүүс илүү гүн гүнзгий түвшинд ярилцах, чухал мэдээлэл хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэх, зөвшилцөлд хүрэх,  хурдан шийдвэр гаргах шаардлагатай болж байна. Хурал уулзалтаа хэрхэн онлайнаар ч үр дүнтэй хийж болох талаар зөвлөмжийг тоймлон хүргэж байна.  


1) Бие дааж хийж болох зүйлс болон заавал хамтдаа хийх шаардлагатай зүйлсийг хооронд нь  ялгаж салгах.  

Зарим нэг ажил үүргүүдийг хүмүүс оффлайн байх үедээ буюу бие дааж хийх боломжтой байдаг бол, зарим нэг ажил үүргүүдийг зайлшгүй онлайн орчинд хамтдаа хийх шаардлагатай байдаг.    Бие дааж хийж гүйцэтгэх боломжтой ажил үүргүүд нь, мэдээлэл цуглуулах, санал бодлоо тодорхойлж гаргаж ирэх,  асуудлын талаар олон талаас нь ургуулан бодох, асуулт боловсруулах болон хариулт бодож олох зэрэг орно. Эдгээр ажлууд нь хурал уулзалтанд чухал ач холбогдолтой байж

2020-03-26T19:10:47+00:00 Гуравдугаар сар 26, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

КОРОНАВИРУСЫН ҮЕД АЛСЫН ЗАЙНААС АЖИЛЛАЖ БАЙХДАА ДАРГААСАА ҮНЭЛГЭЭ АВАХ 3 АРГА

Коронавирусын дэгдэлт дэлхий даяар тархах тусам олон сая хүмүүс гэрээсээ ажиллах шаардлагатай болж байгаа бөгөөд энэ тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Гэрээсээ ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар даргаасаа үнэлгээ авах, карьерийн өсөлт дээрээ анхаарах боломжийг бүү алдаарай.  Гэрээс ажиллаж байхдаа ч манлайллаа харуулж болох гурван аргыг хуваалцъя.

1. Тогтмол цагт удирдлагаа шинэчилсэн мэдээллээр хангаж байх.

Та ажлын байран дээрээ байхгүй байсан ч, удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа идэвхтэй харилцаа холбоотой хэвээр байх боломжтой. Та өнгөрсөн долоо хоногт ямар чухал ажлуудыг хийсэн талаар мөн ирэх долоо хоногт ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар утсаар эсвэл имэйлээр мэдэгдэж болно. Танд тулгарч байсан сорилт бэрхшээл болон аливаа асуудлуудыг урьдчилан харж чадсан бол тэр  талаараа ч удирдлагадаа мэдэгдээрэй. Энэ үед удирдлагаа аль болох мэдээллээр хангаарай.  Учир нь  зарим удирдлагуудын хувьд тэд бага мэдээлэлтэй байх тусам, хяналт нь бага байгаа мэт санагдаж, санаа зовох нь нэмэгддэг.  Тиймээс үе үе өөрийн ажлын тайланг явуулж байх нь зөв байдаг. Мэдээж өдөр

2020-03-17T04:11:10+00:00 Гуравдугаар сар 17, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

УДИРДАГЧИД ЯАГААД ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХӨГЖИЛД ЗАЙЛШГҮЙ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Удирдлага гэдэг бол аливаа зүйл аяндаа бий болж, бүтэхийг хүлээж найддаг нэгэн биш, харин  оргүйгээс ортойг, бүтэхээргүй зүйлийг ч бүтээж, бий болгох ухаан юм.

Энэ зүйл магадгүй танд ямар ч утгагүй юм шиг санагдаж болох боловч, бодоод үзээрэй.  Та ямар нэгэн  шинэ төслийг санаачилж энэ талаар бусадтайгаа хуваалцах үед,  таны санаачилсан төслийг хэзээ ч бүтэхгүй гэж хүмүүс танд хэлж байсан уу? Та хүмүүсийн хэлсэн сөрөг үгсээс болж тухайн шинэ санаагаа хэрэгжүүлж чадахгүй бууж өгч байсан уу? Аль эсвэл тухайн төслөө ямар нэг арга замаар хийж байсан уу?

Заримдаа бид өөрөө өөртөө хязгааруудыг бий болгож байдаг. Үүний нэг жишээ нь, аливаа зорьсон ажил, шинэ санаагаа биелүүлж чадахгүй байгаагаа зөвтгөх тийм үгсийг өөртөө хэлэх явдал юм.  Жишээ нь та хичнээн удаа өөртөө дараах зүйлийг хэлж байсан бэ? Би үнэхээр их турмаар байгаа боловч, надад дасгал хийх цаг гарахгүй байна. Ийм байдлаар аливаа зүйлийг хийж чадахгүй байгаа шалтгаан нь гадны хүчин зүйлээс шалтгаалж байгаа мэтээр

2020-03-13T02:19:42+00:00 Гуравдугаар сар 11, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

БУСДЫГ УДИРДАХ НЬ ӨӨРИЙГӨӨ УДИРДАХААС ЭХЭЛНЭ.

Бусдыг удирдахын тулд та эхлээд  өөрийгөө толинд сайтар харах хэрэгтэй. Та үнэхээр бусдыг сайн удирдаж сурмаар байвал дараах гурван зарчимыг баримтлаарай. Үүнд, нэгдүгээрт өөрийгөө таньж мэдэх, хоёрдугаарт өөртөө хариуцлагатай байх, гуравдугаарт зүрх зоригтой байх юм.

Өөрийгөө таньж мэдэх

Хариуцлагатай байдал нь өөрийгөө таньж мэдэхээс эхэлдэг. Учир нь хүн харж чадахгүй байгаа, эсвэл мэдэхгүй байгаа зүйл дээр хариуцлагатай байж чаддаггүй.

Жишээлбэл, та үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтэнд нийцүүлж үйлчилж байна уу? Та чадаж байгаагаа яаж мэдэж байгаа вэ? Та удирдлаган доор байгаа ажилтнууддаа хэзээ, хаана, хэрхэн ажиллах тал дээр уян хатан байдлыг хангаж өгнө гэсэн амлалтаа биелүүлж байгаа юу?   Та эдгээр асуултуудын хариултанд шууд хариулж чадна гэж бодох хангалтгүй юм. Учир нь та эдгээр асуултуудад хариулахын тулд үргэлж  субьектив болон бодитой дата мэдээлэл дээр суурилах шаардлагатай. Таны бодож байгаа зүйл нөгөө талын хүмүүсийн бодож байгаатай нийцэж байгаа эсэхийг  бодитоор мэдэх шаардлагатай.

Тиймээс шилдэг удирдагчдын өөрөөсөө асуудаг хамгийн шилдэг асуулт нь: “Би таны хүлээлтэнд нийцэж байна уу?” “Би хэрхэн

2020-03-02T04:28:23+00:00 Гуравдугаар сар 2, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

АСУУДЛЫГ ХЭРХЭН УДИРДЛАГАДАА ЗӨВӨӨР ОЙЛГУУЛЖ, ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ВЭ?

Ажлын байран дээр олон жижиг болон том асуудлуудаас үүдэн зөрчилдөөн бий болж байдаг. Эдгээр асуудлуудыг ангилвал, ажилтай холбоотой асуудлууд буюу албан тушаал дэвшүүлэх, цалингийн хэт ялгавартай байдал, амжилттай ажилласныхаа төлөө магтаж сайшаагдахгүй байх,  багийн гишүүдийн үүрэг оролцоо, хариуцлага сул байгаатай холбоотой үүсдэг зөрчил маргаанууд байдаг бол, нөгөө талд нь хувь хүний зан байдал, дадал зуршил, төлөвшилттэй холбоотойгоор асуудал, зөрчилдөөн байнга үүсэж байдаг.  Тухайлбал, хувь хүний орон зайг хүндлэхгүй байх, хувь хүний хил хязгаарыг зөрчих, эсвэл, зан чанарын эрс  тэрс ялгаатай байдлаас үүдсэн  зөрчилдөөн, цаашлаад ярианы хэв маяг нь таалагдахгүй байх, харагдаж байгаа байдал нь таалагдахгүй байх, улс төр, итгэл үнэмшил нь таалагдахгүй байх гэх мэт олон шалтгаанаас үүдэн зөрчилдөөн бий болж болдог.

Тиймээс эдгээр зөрчлүүдийн аль нэг нь хэт их олон давтамжтайгаар бий болж, улмаар хувь хүмүүсийн харилцаа, багийн ажиллагаа, уур амьсгал, соёлд ноцтойгоор нөлөөлж байгаа бол, тухайн асуудлын талаар удирдлагадаа мэдэгдэх  нь хамгийн зөв байдаг. Харамсалтай нь дийлэнх ажилтнууд энэ

2020-02-16T14:29:19+00:00 Хоёрдугаар сар 16, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

ЖИЖИГ ЗУРШЛЫГ ӨӨРТӨӨ БИЙ БОЛГОЖ АМЖИЛТАНД ХҮРЭХ НЬ

Биднээс зан байдал, зуршлаа өөрчлөхийг шаардсан аливаа асуудлуудтай нүүр тулгарахдаа  бид өөртөө хэт том зорилгыг тавьдаг  бөгөөд ихэвчлэн бүтэлгүйтдэг. Жишээ нь турах том зорилго тавьдаг ч, хоолны дэглэмээ удаан барьж чадахгүй алдана. Нөгөө талаар өндөр амжилтанд хүрэхийн тулд бид илүү том зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээдэг.  Үнэндээ хэт том зорилгууд нь хүнийг тухайн зүйлийг хийхэд өдөөхөөс илүүтэй эсрэгээрээ маш том ачаа дарамт болдог. Учир нь бидний өдөр тутмын завгүй амьдрал дунд тэдгээр зорилгуудыг биелүүлэхэд маш их хичээл чармайлт гаргах шаардлагатай болдог.  Энэ нь бидэнд хүндрэлийг үүсгэж, бид тухайн зорилго өөд урагш алхахын оронд харин ч хойш ухардаг.

Том мөрөөдөж мөрөөдөх нь гайхалтай боловч,  том амжилтанд хүрэхийн тулд бага зүйлээс буюу жижиг зуршлуудыг өөртөө бий болгож эхэлвэл амжилтанд хүрдэг.  Бичил, жижиг зуршлууд нь том зуршлын бүрэлдэхүүн хэсэг болдог. Жишээлбэл, та спот зааланд хичээллэх зорилготой байгаа бол, юуны түрүүнд өглөө бүр, биеийн тамирын хувцасаа бэлдээд өглөө гэрээс гарахад яг нүдэн дээр ил, авч

2020-02-07T09:47:48+00:00 Хоёрдугаар сар 7, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд